Орхон аймагт 89 хүн халдвар авч, 66 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-08 19:32:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 89 тохиолдол бүртгэгдэж, 66 хүн эдгэрчээ. Халдвар авсан хүний тоо аймгийн хэмжээнд  3459, эдгэрсэн 2279 хүн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй.

Эмнэлгийн байгууллагуудад 359 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 300, хүндэвтэр 37, хүнд 14, нэн хүнд 8 хүн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад  гэрийн эмчилгээнд том хүн 486, хүүхэд 246 байна.

 

 

Холбоотой мэдээ