Хагас жилийн татварын тайлангийн хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-09 15:28:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын албанаас энэ оны эхний хагас жилийн буюу улирлаар тайлагнах татварын тайланг хүлээн авах хугацааг энэ сарын 24-нийг дуустал сунгасныг мэдэгдлээ.

Коронавируст халдварын цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих, Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 29-нд баталсан “Ажлын өдөр шилжүүлэх тухай” 175 дугаар тогтоол, Сангийн яамнаас санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгажээ. Үүнтэй холбогдуулан энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг 7 дугаар сарын 24-нийг дуустал болгон сунгасан байна.


Холбоотой мэдээ