Уд модны ургалт сайн байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-06-27 17:44:31

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас холбогдох байгаль орчны байгууллагуудтай хамтран сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, модлог ургамал тарих ажлын хүрээнд энэ хавар урд хөршөөс 500 ширхэг улиас, 500 ширхэг уд мод авчирч тарьсан.

Урд хөршөөс авчирсан нүцгэн шон шиг  уд модны мөчир цэцэглэж зуны дунд сар гарахад ийнхүү саглайн ургажээ.

Ялангуяа  говийн нөхцөлд  модыг зөв тарьж, арчилж чадвал ургаж болдгийн жишээ энэ буй.  

Х.Эрдэнэбулган     

Холбоотой мэдээ