"Ковид-19" халдварын 1496 шинэ тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-12 12:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 7724 сорьц шинжилгээ авснаас 1496 тохиолдол шинээр бүртгэгдэж 3858 иргэн эдгэрлээ.


Эдгээр нь бүгд дотоодын тохиолдол бөгөөд Улаанбаатар хотод 806, хөдөө орон нутагт 690 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийтдээ 5 хүн халдварын улмаас нас барсан талаар ЭМЯ пэйж хуудсаараа дамжуулан мэдээллээ.



Холбоотой мэдээ