"Ковид-19"-ын 13 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-15 17:28:34

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 94 түргэвчилсэн шинжилгээ хийхэд 13 нь эерэг хариу гарч, батлагдсан тохиолдлын тоо 583 боллоо.

Харин энэ хугацаанд таван хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 11820 хүнийг хамруулсан бол вакцины хоёрдугаар тунд 10174 хүнийг хамруулсан талаар аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурджээ.  

Холбоотой мэдээ