150 иргэнийг түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 14:35:46

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Нийтийг хамарсан ажил” арга хэмжээг зохион байгуулжээ.

Орон нутгаас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаанд хамрагдаж байгаа ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 150 иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажил олгогчидтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, түр ажлын байраар хангах, цалин урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан бөгөөд ХАБЭА-н зардалд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 39450.0 мянган төгрөгийг зарцуулахаар ажлын хэсэг хэлэлцэн дэмжиж, төсөл арга хэмжээг эхэлсэн аж.

-Нийтийг хамарсан ажилд ажиллаж байгаа нэг иргэн 10 хоног, 70 цаг ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний зардлын батлагдсан жишгээр цалинжиж, өрхийн орлогоо 245.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм.

Тухайлбал, Сум дундын ойн анги ”Ногоон байгууламж арчлах хамгаалах”ажилд 60 хүнийг, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажилд 22, Сүмбэр сумын ЗДТГ нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт”-ын ажилд 18,  Шивээговь сумын ЗДТГ ногоон байгууламж арчлах хамгаалах, тохижилтын ажилд 30, Баянтал сумын ЗДТГ ногоон байгууламж арчлах хамгаалах, тохижилтын ажилд 20 хүнийг тус тус авч ажиллуулсан байна.

Холбоотой мэдээ