Шүдний эмчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэхээр шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 15:25:37

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетыг ашиглалтад оруулж, Улаанбаатар хотын “MSJ” шүдний эмнэлэгтэй энэ оны зургаадугаар сарын 25-наас эхлэн гэр байгуулан хамтран ажиллаж эхэлжээ.

Гэрээний дагуу долоо хоног бүрийн баасан, бямба, ням гаригт тогтмол ажиллахаар болсон байна. Тус эмнэлэг сумын төрийн албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн ханшаас 15 хувийн хөнгөлөлттэй үнээр, сумын иргэдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж шүдний үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ