Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь тухайн боомтоор өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгон нэмэгдүүлжээ.
Тухайн боомтууд дээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын багийнхан гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын багаас анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байгаа аж.
"Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу энэ сарын 17-ноос 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
.