Онги голын дагуу амрагчдад сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-18 21:57:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

Долоодугаар сард нийт нутгаар хэт халах, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох зэргээр байгалийн аюулт үзэгдэл давтагдаж байгаа тул үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж байгаа юм.

Онги голын эрэг дагуу амралт, аяллаар яваа 600 гаруй иргэнд 1526 ширхэг гарын авлагыг тарааж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуур, цөөрмийн усанд оруулахгүй байх, хийлдэг гудсыг нуур цөөрмийн усанд ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ гол усанд орохгүй байх, үерийн буулт бүхий газар отоглож буудаллахгүй байхыг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ