Унгарын Засгийн газраас 33 ширхэг амьсгалын аппарат хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-19 15:47:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Засгийн газрын энэ сарын 16-ны тогтоолоор, Монгол Улсад нийт 4.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 33 ширхэг амьсгалын аппарат хандивлахаар боллоо. 


Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дээрх амьсгалын аппаратыг хүргэх асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөхөөр болсон тухай Монгол Улсад суугаа Унгар улсын Элчин сайдын яам мэдээлэв. 


Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яам Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. 2015 оноос эхлэн Унгарын Засгийн газар жилд 100, 2016 оноос хойш жилд 200 иргэнийг Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцуулж байна.


Ташрамд дурдахад, хоёр улс 60 жилийн дараа буюу 2021 оны зургаадугаар сард археологийн хамтын ажиллагааг сэргээсэн юм. Одоо Улаанбаатарын харьяа Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна.


Холбоотой мэдээ