Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол 2417 боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-21 18:06:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 216 сорьцод хийсэн шинжилгээгээр 63 тохиолдол батлагдаж, нийт 2417 боллоо. Эдгээр нь Сүхбаатар суманд 15, Мандалд 32, Алтанбулаг, Жавхлантад тус бүр нэг, Ерөөд тав, Сайхан суманд 9 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд аж. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 15 тасагт 269 батлагдсан тохиолдол, 23 ойрын хавьтлыг эмчилж байна. Энд жирэмсэн эх 6, 17 хүртэлх насны 77 хүүхэд байгаа аж. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 15 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ