Жирэмсэн эмэгтэйчүүд энэ оныг дуустал гэрээсээ ажлаа гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-21 15:51:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрийн албанд ажиллаж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ цахимаар ажлаа гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү төрийн байгууллагуудын дарга нарт үүрэг болголоо.

Учир нь цар тахлын энэ үед жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авч хүндрэх эрсдэлтэй байгаа тул 27 долоо хоног буюу 5 сараас дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээс нь ажиллуулах шийдвэр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 23 жирэмсэн эх коронавирусний халдвар аваад байгаа юм. 

Холбоотой мэдээ