Тунисын Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-07-22 10:15:57

ТУНИС. /Anadolu/. Тунисын Ерөнхий сайд коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс өсөж байгаагаас шалтгаалан эрүүл мэндийн салбар уналтад орж байна гэж үзэн тус улсын Эрүүл мэндийн сайд Фаоузи Мехдиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.


Ерөнхий сайд Хичем Мечичигийн ажлын албанаас Фаоузи Мехдиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайгаа бичгээр мэдэгдэхдээ тодорхой шалтгааныг дурдаагүй байна.


Мэдэгдэлд, Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мохамед Трабелсиг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай мөн дурджээ.


Тунист коронавирусний халдвараар 17,644 хүн нас барсан бөгөөд нийт 548,750 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ