Экспорт 1.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-21 17:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ.


Үүнд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 267.6 сая, зэсийн баяжмалын экспорт 571.8 сая, нүүрсний экспорт 337.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 801 сая ам.доллароор нэмэгдэхэд улаан буудайн импорт 41.5 сая, ачааны автомашины импорт 163 сая, дизелийн түлш 58.1 сая, суудлын автомашины импорт 24.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Холбоотой мэдээ