“Хөх Монгол цогцолбор”-ыг татан буулгалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-07-21 20:50:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвөөс жил бүр 73 сая төгрөгийн санхүүжилт авдаг ч 96-120 сая төгрөгийн алдагдалтай ажилласан “Хөх Монгол цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгалаа. Үүнийг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ нь Орхон аймагт аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Монгол орноороо бахархах, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүхэн байгууламжийн ашиглалтыг хариуцах, ногоон байгууламжийг арчлах зорилготойгоор 2016 онд байгуулсан юм. Гэвч байгуулагдсан цагаасаа хойш үндсэн үйл ажиллагаа болон өөрийн эх үүсвэрээр орлого олж төсөвт төвлөрүүлэх санаачилга гаргаагүйгээс гадна орон нутгийн төсвөөс жилд дунджаар 73,0 орчим сая төгрөгийн санхүүжилт авч, 96-120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан тул ийнхүү татан буулгажээ. Иймд Засгийн газрын тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулсны дараа тус цогцолборын байранд Соёлын хэлтэс байрлах бөгөөд  цогцолборын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр менежментийг нь сайжруулан ажиллах юм.  

Холбоотой мэдээ