Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-22 11:46:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд орон нутагт “Ковид-19” халдварын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагт орон нутагт халдварын 798 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Тодруулбал,

Дархан-Уул аймагт 95,

Орхонд 95,

Хөвсгөлд 48,

Булганд 18,

Сэлэнгэд 70,

Хэнтийд  46,

Төв аймагт  58,

Дорнодод  15,

Сүхбаатарт 20,

Дундговьд 14,

Өвөрхангайд 49,

Говь-Алтайд 32, 

Баянхонгорт 10, 

Архангайд 35,

Увсад 45,

Баян-Өлгийд 66, 

Ховдод 28

Завханд 11

Өмнөговь аймагт 8

Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Халдвар тархаж байгаа нь улаан бус буюу Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэж буй иргэдийн хөдөлгөөн, орон нутгийн кластер голомтоос тархаж буй халдварын тохиолдол, орон нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж.

Тиймээс өөрийгөө болон бусдыг халварт өртүүлэхгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ