Ханх суманд өчигдөр хоёр удаа газар хөдөллөө

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 09:36:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 35 километрын зайд өчигдөр 17.01 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Үүнээс цагийн өмнө буюу 15.45 цагт тус сумаас баруун урд зүгт 44 км зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.


Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл аж.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 

Холбоотой мэдээ