Дэлхий даяар 3.8 тэрбум орчим тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-07-24 09:26:23

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар баасан гаргийн байдлаар “COVID-19”-ийн 3.79 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.51 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 423.4 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.


Мөн АНУ-д 339.7 сая, Бразилд 130 сая, Германд 88.4 сая, Их Британид 83.2 сая, Японд 73.9 сая, Францад 67.6 сая, Туркт 64.8 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас Итали, Мексик, Индонез бичигдэж байна.


"Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 26.9 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 13.5 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.


Ийнхүү дэлхийн хэмжээнд өдөрт 30.62 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна. 


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 193.1 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.1 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна. 

Холбоотой мэдээ