Франкфуртаас ирсэн 33 зорчигчийг тусгаарлав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-07-24 14:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр 10:17 цагт газардлаа.


Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зэрэг зочид буудалд тусгаарлав.

Мөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ