Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан цахимаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-24 16:08:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан долоодугаар сарын 23-нд цахимаар болов.

Дөрөвдүгээр хуралдаан 70.7 хувийн ирцтэй явагдсан бөгөөд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар албаны бусад төлөөлийн хамт биечлэн оролцсон юм. Хуралдаанаар:

1. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2. Аймгийн 2021 оны төсөв тодотгон батлах тухай 

3. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах санал дэмжиж, уламжлах тухай

4. Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах санал дэмжиж, уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа хэмээн ИХТ-ын Ажлын албанаас мэдээлэв. Хуралдаанаар хэлэлцсэн Бурхан буудай уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөж, ангилал дээшлүүлэх, Чандмань хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг хэлэлцүүлсэн нь олонхын саналаар дэмжигдсэн байна.


Холбоотой мэдээ