ЕБС-ийн хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
uransolongo49@gmail.com
2021-07-27 18:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-нд болсон.


Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан. Уг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөөд байна.


Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ сарын 26-нд эхэлсэн юм.


БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын

  • 67,8 хувь нь ганцаардсан
  • 59 хувь нь бухимдалтай
  • 42,4 хувь нь айдас зовнилтой
  • 56,2 хувь нь дасан зохицох чадвар сул байсан юм.



Дээр дурьдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байна.


Р.Батхишиг

Холбоотой мэдээ