Нигери улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа өргөжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-07-28 14:06:39

АБУЖА.  /Xinhua/. Нигери улсын Хүн худалдаалахтай тэмцэх агентлаг хүний наймаа эрхэлдэг этгээдүүдтэй хатуу тэмцэж, аюул заналхийллийг таслан зогсоох зорилгоор гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хариуцлага тооцох ажлыг чангатгана гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний агентлагийн /NAPTIP/ дарга Башир Гарб Мухаммед долоодугаар сарын 30-нд болох “Хүний наймааны эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Абужа хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ дээрх амлалтыг өгсөн байна.


Тэрбээр, "Хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон 550 гаруй хүнийг шоронд хорьсон. Улсын хэмжээнд олон хэрэг шүүхээр шийдвэрлүүлэх шатандаа явж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 17 мянга гаруй иргэнийг аварч, тэдний цөөнгүй хэсгийг сургаж, дэмжлэг үзүүлсэн” гэж нэмж хэлжээ.


Мөн Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний агентлаг олон улсын түншүүдтэйгээ хамтран хүний наймааны эсрэг арга хэмжээнүүдийг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийг эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ