Олимпын цэнгэлдэх бүрд PCR шинжилгээ авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын наадамд ирсэн сэтгүүлчид эхний 4 өдөр шүлсээр PCR шинжилгээ өгч байгаа бөгөөд 5 дахь өдрөөс эхлээд 3 хоногт нэг удаа шинжилгээ өгч байгаа юм байна.
Тэмцээний талбай, дэвжээтэй ойр ажиллах зурагчин, зураглаач болон бусад ажилтнууд өдөр бүр өгч байгаа аж.
Цэнгэлдэх бүрд PCR тест авах цэг байрлуулж уг цэгээс багц аваад, саванд нь хангалттай хэмжээнд шүлсээ хуримтлуулж, "Bar code"-г нааж, бүртгэлийн системд "ID card"-ын дугаараар бүртгүүлнэ. Харин шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө ууж идэх юм болон ус ч ууж болохгүй. Шинжилгээнд өгөх дээжээ буцаагаад PCR цэгтээ өгөөд болох бөгөөд шинжилгээг маш хялбараар ийнхүү шийдсэн байна.