Усны ослоос 8 хүний амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-30 12:56:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн Өлгий сумын нутаг дэвсгэрт Ховд голын дагуу, мөн Толбо нуурын эрэгт завь, морь, мотоциклоор эргүүл хийж байгаа.

Эргүүлийн үеэр Толбо нуурт усанд осолдсон 5 хүний, мөн Цэнгэл сумын Бага Түргэний хүрхрээнд эрэн хайх ажил явуулж байхдаа 3 хүний амь насыг тус тус аварсан байна.

Түүнчлэн он гарснаас хойш аймгийн Онцгой байдлын газарт усны осолтой холбоотой 5 дуудлага иржээ. Түүнчлэн 10 иргэн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 5 нь Толбо сумын, 2 нь Буянт сумын, 2 нь Өлгий сумын, 1 нь Цэнгэл сумын иргэн аж.

Усны осол гарахад иргэдийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлж байгааг албаны хүмүүс хэлж байна. 

 

Холбоотой мэдээ