Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-08-01 06:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 01. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 23. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

 

Барилдлага: Арвидах

 

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

 

Суудал: Уул

 

Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараа, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

                 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ. 

Холбоотой мэдээ