Дорноговь аймагт санал авах үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-29 07:48:15

2016 оны УИХ-ын болон  аймгийн ИТХ-ын сонгуульд санал авах үйл ажиллагаа Дорноговь аймагт хуульд заасны дагуу зургадугаар сарын 29-ний өглөөний 07.00 цагаас албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн  сонгуулийг можаритор жижиг тойргоор явуулахаар УИХ-аар баталсан бөгөөд Дорноговь аймгийн хойд талын найман сум Говьсүмбэр аймагтай нийлж 12 дугаар тойрог, урд талын зургаан сум нийлж 13 дугаар тойргийг үүсгэж байгаа нь өмнөх сонгуулийн тогтолцооноос онцлогтой  болж байна.

Дорноговь аймгийн 13 дугаар тойрогт нийт 31789 сонгогч санал өгөх бол Говьсүмбэр аймагт 21990 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ