Шатахууны үнэ 2018 оноос тогтмол өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнэ 2018 оноос тогтмол өсөн мөн оны 11 дүгээр сард “АИ-92” шатахууны дунджаар 1979 төгрөг болж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч байжээ.
Харин 2020
оны зургаадугаар сард 1386
төгрөг болж өнгөрсөн дөрвөн жилийн
хамгийн бага түвшинд хүрснийг
Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Газрын тосны дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөөс шалтгаалан “АИ-92” шатахууны үнэ энэ оны долоодугаар сарын 2-нд дунджаар 300 төгрөг, энэ сарынхаа 30-нд мөн 300 төгрөгөөр нэмэгдэж 2050 төгрөгт хүрээд байгаа юм.