Буйр нуурын орчимд өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-04 15:16:14

Дорнод /МОНЦАМЭ/. Буйр нуурын орчимд Мобикомын 4G өндөр хурдны интернэт суурилууллаа. Аялагч амрагчид цахим ертөнцөд шууд холбогдохоос гадна хилийн цэргийн алба хаагчид албаны үйл ажиллагаандаа ашиглах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Өнгөрсөн зунаас өндөр хурдны интернэт суурилуулахаар судалгаа, бэлтгэл ажил эхэлж, хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү өндөр хурдны интернэтийг суурилуулжээ.  

Сүүлийн жилүүдэд Буйр нуур, Халх гол, Мэнэнгийн талыг зорьсон дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа учраас цаашид энэ урсгалыг алдалгүй, байгальд ээлтэйгээр хөгжүүлэхэд томоохон ажил боллоо гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа.

Холбоотой мэдээ