Өмнөговь аймгийн ИТХ-д 75 нэр дэвшигч өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний 7 цагаас УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ.
Тус аймагт УИХ-д АН, МАН, МАХН-ын 6 нэр дэвшигч 2 тойрогт, аймгийн ИТХ-д дээрх гурван намын 75 нэр дэвшигч 22 тойрогт 33 мандаттайгаар өрсөлдөж байна.
Нэр дэвшигчдийн 33 нь Ардчилсан намынх, 31 нь Ардын намынх, 11 нь МАХН-ынх ажээ.
Санал хураалтын 57 хэсгийн хороонд яг одоо ажиллаж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн