АНУ-д илэрсэн халдварын тохиолдлын тоо 36 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-11 10:25:08

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо мягмар гаргийн байдлаар 36 сая давлаа. Тус улсад сүүлийн үед “Дельта” хувилбарын тархалтын улмаас халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх болоод буй юм. 


Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээр, АНУ-д орон нутгийн цагаар оройн 18 цагийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо 36 039 748-д, нас барсан хүний тоо 618 044-т хүрчээ. 


АНУ-д илэрсэн халдварын тохиолдол нь дэлхий даяар бүртгэгдсэн 204 орчим сая тохиолдлын 18 орчим хувийг, халдвараас шалтгаалсан нас баралтын тоо нь нийт ийм тохиолдлын 14 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ