Бахархлын булангаараа дамжуулан зөв мэлээлэл түгээх гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музей шинээр Бахархлын булан нээлээ.
Тус буланд Сэлэнгэ аймгийн тухай, 17 сум, 6 тосгоны туг, бэлэгдэл, хэдэн онд хэрхэн байгуулагдсан эсэх, газар нутгийн хэмжээ, хүн ам, мал сүргийн тоо толгой, сумын сор бүтээгдэхүүн, сумын онцлог, түүхийн дурсгал зэрэг мэдээллүүдийг дэлгэн тавьсан байна.
“Манай музейн хамт олон энэхүү булангаараа дамжуулан ард иргэд, музей үзэгчдэд Сэлэнгэ аймаг, түүний сум, тосгодын мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Мөн хүүхэд, залуучууд эх нутаг, өв уламжлалаараа бахархах, хайрлан хамгаалах, зөв төлөвшилд суралцахад нь нөлөөлөх болно” хэмээн тус музейн дарга Л.Бямбаа хэллээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг