Хууль бусаар мод бэлтгэх нь багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-13 14:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хууль бусаар бэлтгэн хураагдсан мод 2017-2018 онд 841.2 шоо.метр байсан бол 2019-2020 онд 695.2 шоо.метр болж, 17.3 хувиар багасжээ.


Мөн бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 2017-2018 онд 626 байсан бол 2019-2020 онд 496 болж 20.8 хувиар багассаныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.


Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоохоор “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийг 2014 оноос улс орон даяар хэрэгжүүлж, жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэн түлээний модны 75.3, хэрэглээний модны 24.7 хувийг хангаж байна.


Гэсэн ч 2015-2019 оны байдлаар нийслэлд бэлтгэсэн түлээний модны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Төслийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн зарим судалгаагаар, 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хорьж, шахмал түлш түлэх болсонтой холбоотой нийслэлийн иргэдийн түлээний модны эрэлт 30-40 хувь нэмэгджээ. Түлээний модны нийлүүлэлтийг зөвшөөрөлтэй бэлтгэсэн модоор нэмэгдүүлэх, түлээ борлуулах цэгийг бүртгэлжүүлж, хянаснаар хууль бусаар түлээ түүх, борлуулахыг зогсоох ач холбогдолтой аж

Холбоотой мэдээ