Чийрэгжүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сувилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-16 17:48:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хүүхдийн сувилалын үйл ажиллагааг дэмжиж 60 хүүхдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
“Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” дэд хөтөлбөрийн хүрээнд "Бумбардай" хүүхдийн сувиллын үйл ажиллагааг нээлээ. Сувилалыг “Шим билэг”, “Өнө-Орших”, “Энхийн хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж, 6 сартайгаас 2 хүртэлх насны 60 хүүхдийг сувилж байна. Нар, ус, агаар, шар сүүгээр чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, тосон бариа хийх, витаминжуулах сувилгааг хийж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тусгай цагийн хуваариар ажиллаж байгаа юм. Мөн эцэг эхчүүдэд нярайн асаргаа сувилгаа, хоол тэжээлийн талаар сургалт, зөвлөгөө өгч байна. "Шим билэг" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Лхагвасүрэн "Өмнөх дөрвөн жилд аймгийн Улаан загалмайн хороог түшиглэн явуулж байсан. Энэ удаад гурван эрүүл мэндийн төвд 14 хоногийн хугацаатайгаар "Бумбардай" хүүхдийн сувиллыг ажиллуулж байна. Суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, чийрэгжүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгож авсан" гэлээ.
Холбоотой мэдээ