Эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүд өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-19 18:18:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд өглөө.
Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих НҮБ-ын нэгдсэн хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг БОЭТ-д нийлүүлж байгаа юм. Энэ удаад 301 сая төгрөгийн 10 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмжүүдээс хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж сумдад хуваарилах юм байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн ая тухыг хангах, эмнэлгийн эмч ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулахад ийнхүү анхааран ажиллаж байна.
Холбоотой мэдээ