Сүүлийн 24 цагт коронавирусний 1780 тохиолдол илэрч, хоёр хүн нас барлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-22 12:56:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний 1780 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв. 


Халдвар илэрсэн хүмүүсийн 534 нь Улаанбаатар хотод, 1245 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.


Халдвар авсан 10 790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  6106 нь хөнгөн,  3577 нь хүндэвтэр, 930 нь хүнд, 177 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 


Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 53 мянга 676 хүн буюу зорилтот бүлгийн 63.1 хувь хамрагджээ. 


Монгол Улсад дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зай баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.

Холбоотой мэдээ