“Тамирчны манлайлал” хөтөлбөр дахин хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-23 15:36:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ninja Wolves” сангаас “Зориг сан”-тай хамтран “Тамирчны манлайлал” хөтөлбөрийг есдүгээр сарын 7-10-нд зохион байгуулахаар төлөвлөсөн тухай өнөөдөр мэдээлэв. 


Спортын дараах амьдрал буюу карьер төлөвлөж шилжих нь тамирчдад тулгамдаж буй чухал асуудал юм. Тэгвэл тус хөтөлбөр нь өндөр зэрэглэлийн тамирчдын спортын дараах амьдрал, карьер шилжихэд дэмжиж, бэлтгэх зорилготой. Уг хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, мөн тухайн спортынхоо дээд лигийн түвшинд өрсөлддөг спортын бүх төрлийн тамирчид оролцох боломжтой юм.


Энэхүү хөтөлбөр хоёр үе шаттай бөгөөд нийт 15 оролцогчийг хөтөлбөрт шалгаруулна. Оролцогчид дөрөв хоногийн турш карьер төлөвлөх, харилцааны ур чадвар, спортын сэтгэл зүй болон бэлтгэлжих, цагийн менежмент гэсэн үндсэн сэдвээр мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын сургалтад хамрагдах аж.


Хөтөлбөрийг ноднин 12 дугаар сарын 7-10-нд анх удаа зохион байгуулж байжээ.




Р.Батхишиг

Холбоотой мэдээ