Замын-Үүдийн хоёр сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-25 12:01:18

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Г.Батбаяр, Э.Эрдэнэзаяа нар 800 оноо авчээ.

Сурагчдыг математикийн багш Г.Батхишиг, монгол хэлний багш Б.Амаржаргал нар бэлтгэсэн байна.

Г.Батхишиг багш шавь нараа улс аймгийн математикийн олимдиадад удаа дараа амжилттай бэлтгэж байсан бөгөөд Дорноговь аймгийн шилдэг багш нарыг шалгаруулдаг  "АЛТАН ЗУЛ-2019" наадмаар шилдэгийн шилдэг багшаар шалгарч байсан юм.

Холбоотой мэдээ