Намрын чуулган нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-01 10:31:47

УИХ-ын 2015 оны Намрын чуулган өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар нийт 26 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон байна. Мөн  Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай зэрэг хуулийн төсөл оржээ.

 Түүнчлэн Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгууд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Түүнчлэн тус чуулганаар иргэдийн анхаарлыг ихээр татаж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулжээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд