Халх гол дахь шийдвэрлэх тулалдаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2021-09-01 13:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос, Монголын зууны нөхөрлөлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн үйл явдал нь Халх голд болсон тулалдаан. Тэр хүнд хэцүү үед  бие биедээ тусалж, хоёр ард түмэн ах дүүгийн барилдлагатай болж, тал нутгийн ард түмэнд тусгаар улсаа байгуулахад тусалсан түүх бөгөөд энэ нь хоёр улсын хэтийн харилцааг тодорхойлсон түүхтэй.


Өнөөдөр Оросын болон гадаадын түүхчид  Халх голын  тулалдааныг дэлхийн II дайны өмнөтгөл байсан хэмээн үзэхээс гадна Японы милитаристууд Зөвлөлтийн зүүн нутгаас нь  довтолж фашистын Германд баруунаас дайрах боломж олгох гэсэн оролдлого  гэдэгтэй санал нийлдэг. Дайн эхлүүлэх болсон гол шалтгаан нь ердөө л энэ. Дэлхийн I дайнд ялагдал хүлээсэн  Герман дахин хүчээ сэлбээд Европыг эзлэн авахаар санаархсан бол  дорно зүгт буюу Азид Япон ноёрхлоо тогтоохоор төлөвлөсөн.  Тэдний дэлхийд эрх мэдлээ тогтоох гэсэн хүслээ гүйцэлдүүлэхэд Зөвлөлт Улс саад болно гэдгийг ч мэдэж байсан.

Японы эрх баригчид  19 дүгээр зууны  сүүлчээс түрэмгий бодлогоо хэрэгжүүлэн Манжуур, Хятад, Оросын Алс Дорнодын эсрэг  өдөөн хатгах бодлого явуулж байлаа. Арлын улс  гадаадаас авдаг түүхий эдээс хэтэрхий хамааралтэй байсан тул ямар ч үнэ цэнээр хамаагүй эх газар дахь байгалийн баялагтай  газрыг эрх мэдэлдээ оруулахыг зорьсон.  Токио асуудлыг милитарист аргаар шийдэхээр болж улстөрийн нөлөөлгөө өргөжүүлэх зорилгоор “Зүүн Азийн агуу хөгжлийн салбар” нэртэй хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэлээд газар нутгийг хамарсан уг бүс нь Японыг нэн шаардлагатай түүхий эдээр хангах ёстой байсан бөгөөд түүнд Хойд Сахалин, Курил, зүүн Сибирь, Манжуур, Ар болон Өвөр Монгол, Хятад, Төвд, өмнө зүгт  тухайн үед  Голландын  баруун  Энэтхэг хэмээн нэрлэдэг байсан бүс  нутаг багтаж, зүүн зүгт  Номхон далайд хүрч Хавайн арлыг хүртэл оруулсан байв. Япончууд  зорилгоо биелүүлэхийн тулд замд нь таарсан бүхнийг хайр найргүй устгасан. Хойд зүгт Хятад, Манжуур, Монголыг эзлэн авч яваандаа Сибирь болон Алс Дорнодын эсрэг дайн хийхээр төлөвлөжээ.

Японы арми  ер бусын хэрцгий, фанатикаараа  ялгардаг байсан бөгөөд тун удалгүй Монголд аюул нүүрлэв. Япончууд хил дээр өдөөн хатгах үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа бөгөөд энэ нь зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж магадгүй хэмээн  1939 оны хавар тухай үеийн Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге  анхааруулж байжээ.


Японы түүх судлаачдын бичсэнээр  (бичсэн зүйл нь одоо ч өөрчлөгдөөгүй) хэрвээ Зөвлөлт оролцоогүйсэн бол Монгол болон Манжуурт амьдардаг монголчуудын хоорондох газар нутгийн маргаан гарахгүй байсан бөгөөд Халх голд дайн болохгүй байсан гэдэг.  Гэхдээ тэд нэг чухал зүйлийг орхигдуулсан байдаг. Юу гэвээс зөрчилдөөний улмаас 1930-аад онд Япон Хятадыг эзлэх томоохон ажиллагааг эхлүүлж, 1932 он гэхэд  Манжуурт болон Зөвлөлт, Монголын хилийн ойролцоо Манж-го улсыг байгуулсан билээ.  Цэрэг дайны суурь болох ёстой  уг улсын газар нутгаас Японы арми  гурван зүгт буюу Зөвлөлт, Монгол, Хятадын эсрэг дайтах боломж бүрджээ.  Үүний дараахан өрнөсөн үйл явдлаас үзэхэд цэрэг дайны бүх л ажиллагаа Манжуур бус  Монголын газар нутагт өрнөсөн . Тиймээс ч Зөвлөлт-Монголыг дайн эхлүүлсэн хэмээн буруутгах үндэслэл байхгүй.

Энэ нь  түүхэн үйл явдлыг гуйвуулж Зөвлөлт Монгол хоёрыг үүнд буруутгах гэсэн оролдлого  биш гэж үү?  Нэмж хэлэхэд Зөвлөлтийн  цэрэг-улс төрийн удирдлагын үзэж байгаагаар Японы бодлогыг ойлгоход дараах Тунхаг бичиг маш чухал. Түүнд ийнхүү дурдсан байна:

“...Улаан Арми нь Манжуур, ялангуяа Монгол руу нэвтрэхэд саад учруулна. Тиймээс бид одоохондоо Хятадаар бамбай хийж Оростой тэмцэхдээ тэднийг Улаан Армийн эсрэг чиглүүлэх хэрэгтэй. Ойрын ирээдүйд бид Оростой зөрчилдөх нь гарцаагүй. Орос  нь  Хятадын зүүн төмөр зам дээр хойд Манжуур болон Монгол руу довтлох зам дээр  байдаг бөгөөд Манжуурын хойд нутгаар өнгөрдөг.  Зүүн Хятадын төмөр зам дайран өнгөрдөг энэ бүс нутаг нь Японы Манжуурт байгуулах гүрэнд нэлээд халгаатай.  Тиймээс Япон Оростой дахин дайтахаас өөр аргагүй  байдалд орох бөгөөд  энэ дайн  Манжуурын нутаг, хойд Манжуур болон Монголын газар нутаг өрнөнө”.


Зөвлөлтийн удирдагчид нөхцөл байдал ямар аюулай байгааг маш сайн мэдэж байсан. Бүр 1935 онд Ажилчин, тариачдын Улаан Армийн удирдлагын хурал дээр Иосиф Сталин Манжуурыг эзэлсэн Япон ямар аюултай болох талаар маш тодорхой хэлсэн байдаг. Тэрээр япончууд Монголын газар нутгийг ашиглан Байгаль нуурийн бүс нутагт  транссибирийн төмөр замыг хаавал Зөвлөлт Улс Сибирь болон Алс Дорнодыг алдана. Монголын хувьд  газар нутгийг нь эзэлж бүрэн хяналтанд нь орж тусгаар тогтнолоо алдана. Японы дайнд Монгол юу ч үгүй болно. Зөвлөлт, Монгол хоёр харилцан тохиролцож 1936 оны 3 сарын 12-ны өдөр  Москва хотноо Монгол болон ЗХУ-ын хооронд харилцан туслах протоколд гарын үсэг зурсан.


Зөвлөлт-Монголын тохиролцоо нь хөрш Монгол тусгаар тогтнолоо хадгалж үлдэх баталгаа нь болсон билээ. Кремльд гаргасан энэ шийдвэр нь  дайны өмнөх  байдал  нэлээд ээдрээтэй үед,  хувь заяаг шийдвэрлэсэн чухал алхам байсан гэдгийг ойлгох нь зүйтэй. 80 гаруй жилийн өмнө Монгол  шийдвэрлэх томоохон тулалдааны гол талбар байсан. Энэ хүчтэй цохилтын давалгаа Азид, Европт хүрсэн бөгөөд дэлхийн II дайны чиг хандлагыг тодорхойлсон гэж болно.  Энэ тулалдаан  зүгээр нэг хил дээрх зэвсэгт мөргөлдөөн байгаагүй.  Халх гол дээр болсон энэ дайнд 100 гаруй хүн, хэдэн зуун танк, онгоц оролцсон бөгөөд дөрвөн сар үргэлжилсэн.  Энэ бол үхэх сэхэхээ үзсэн тэмцэл байсан бөгөөд Улаан Арми Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. Японы түрэмгийлэгчдийн эсрэг нэгдсэн орос, монголчууд ялалт байгуулсан бөгөөд энэ үеэр Зөвлөлтийн 9703 хүн амь үрэгдсэн. Албан ёсны тоогоор Монголын 165 хүн амиа алдсан гэдэг.


Энэ дайн  Орос, Монголыг улам бэхжүүлсэн. Өнөөдөр энэ үйл явдлын бурууг Зөвлөлтөд тохохыг оролдож байгаа нь түүхэн үнэнийг гуйвуулсан бусармаг явдал. Чухам юу болсоныг бүх баримтууд гэрчлэх бөгөөд баримт байхад гарах гарц үгүй.  Зөвлөлтөд үнэнч үлдсэн цорын ганц Монголыг гадаадын түрэмгийллээс хамгаалж тал нутгийн орныг тусгаар тогтнолоо олох замыг нээж өгсөн. Энэ түүх нь Орос, Монголын хүчирхэг хоёр ард түмнийг бэхжүүлж өгсөн юм.

                                                                                                                                                                                        Б. Эрдэнэ 

Дүгнэлт1939 онд болсон Халхын голын дайн нь 1921 оноос манай хоёр орны бат бэх найрамдал, хамтын ажиллагааг сорьсон маш том сорилт болсон. Тухайн үед Япон нь түрэмгий бодлого явуулж байсан тиймээс ч Хятадын зүүн-хойд нутаг болон Манжуурыг эзлэн авсан. Халхын голд байгуулсан ялалтын үндэс суурь нь 1936 онд Монгол-Оросын байгуулсан харилцан туслах тухай протокол болсон.  Энэ дайн нь  Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцаа,  түүхэн дурсгалыг сэргээх, тус бүс нутаг дахь барилга байгууламжыг сэргээх зорилгоор цэргийн түүх болон археологийн судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Энэ дайн нь  Монгол-Зөвлөлтийн найрамдлын хамгийн тод жишээ болсон хэмээн үздэг  бөгөөд энэ нь баатарлаг уламжлалыг өвлөх зорилгоор тухайн бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг сэргээн засварлах зорилгоор цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэхэд оршино. Хоёр улс цаашид ажлын зохион байгуулалтад анхаарлаа хандуулах ёстой гэж би үзэж байна. 

                                                    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, хурандаа Т.Ганбат

Холбоотой мэдээ