Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 19:06:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон дотор орчинд ариутгал, халдваргүйтгэл хийж байна.  


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор одоогийн байдлаар сургууль, эмнэлэг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, орон сууц, дөрвөн замын уулзвар гээд нийт 490.325 м.кв гадна талбайг хлорын сүүн уусмалаар ариутгав. Мөн халдварын эрсдэл өндөр байгууллагуудад жавелионы уусмалаар мананцар үүсгэн 1860 м.кв талбайд дотор ариутгал хийсэн гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тус ажлыг Ховд аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран хийж байгаа бөгөөд энэ сард гурван удаагийн давтамжтай гүйцэтгэх аж.

Энэ удаа ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг Онцгой байдлын газрын тусгай зориулалтын гурав, Цагдаагийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн нэг техник хэрэгсэлтэйгээр, 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн.

Ингэхдээ гадна талбайг ариутгахад хлорын сүүн уусмалын 22 уут бодис, 110 тонн ус зарцуулж, улмаар 186 км замыг туулжээ. 

Холбоотой мэдээ