Сайнцагаан, Дэрэн суманд халдварын тохиолдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-08 12:42:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, ЭМГ-ын мэдээлснээр тус аймагт коронавирусний халдварын тохиолдол өдөрт 70-80 хүнээр нэмэгдэж, дельта хувилбар хоёр хүнээс илэрчээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний 78 тохиолдол батлагдаж, халдвар авсан хүний тоо 2413 болж, нийт 9 хүн нас барсан.

Энэ сарын 7-ны өдрийн мэдээгээр Сайнцагаан, Дэрэн суманд дельта вирусний хоёр тохиолдол батлагджээ. Сүүлийн 24 цагт Сайнцагаан суманд 52, Дэрэн суманд 10 тохиолдол батлагдсан ба дээрх хоёр суманд халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн байна.

Одоогоор Гурвансайхан, Говь-Угтаал суманд халдвар нэмж гараагүй, хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй, бусад суманд халдварын тархалт байсаар байгаа юм.

Нийт 521 хүн эмчлүүлж байгаагаас 482 хүний биеийн байдал хөнгөн, 35 хүн хүндэвтэр, 2 хүний биеийн байдал хүнд, 2 хүн нэн хүнд оноштой байгаа аж.

Эмчилгээний тасгуудад өвчтөн дүүрсэн тул Сайнцагаан суманд зарим хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчилж байна. Одоогоор 100 гаруй өвчтөн гэрээр эмчлүүлж байна.  

Холбоотой мэдээ