Чингисийн талбайн зүүн талын замыг хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-02 11:49:25

“Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүн өнөө орой 21 цагаас Чингисийн талбайд болно.

Одоогоор тус арга хэмжээний тайз заслын ажил Чингисийн талбайд ид өрнөж байна. 

Тайз заслын ажил хийж байгаатай холбогдуулж Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3-ны өдөр хүртэл хаах юм.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, УДБТ хамтран зохион байгуулж байгаа аж.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ