Ялалт байгуулсан төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-02 19:01:36

Өвөрхангай аймгийн ИТХ-д суудал авсан нэр дэвшигчид 7 сарын 1-ний өдөр түр үнэмлэхээ гардан авлаа.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд иргэдээс хамгийн олон санал авч сонгогдсон нэр дэвшигчдэд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулан өгсөн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэхээр хуульд заажээ.

Өвөрхангай аймагт ИТХ-ын 41 суудлын 38-ыг МАН-аас нэр дэвшигчид, 3 суудлыг АН-аас нэр дэвшигчид аваад байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ