46-71 насны гурван хүн нас баржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-12 11:06:29

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 364 сорьцоос 66, түргэвчилсэн оношлуурын 176 шинжилгээнээс 51, нийт 117 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 5592 болов. 

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 71 настай эмэгтэй, 63 настай эмэгтэй, 46 настай эрэгтэй ковидоор нас барж, нийт нас баралт 19 боллоо.

Мөн 101 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 15, Хангай 6, Тариат 5, Батцэнгэл 4, Өгийнуур 3, Хашаат 1, Хотонт 5, Цэнхэр 9, Төвшрүүлэх 10, Булган 3, Цахир 12, Нэгдсэн эмнэлэг 28. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 24 хүн эдгэрсэн.

Нийт 5592 тохиолдлын 4331 нь буюу 77,4 хувь нь эдгэрсэн.

Эмчлүүлж байгаа 1103: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 753: Ихтамир 33, Чулуут 9, Хангай 31, Тариат 67, Өндөр-Улаан 50, Эрдэнэмандал 34, Жаргалант 21, Цэцэрлэг 12, Хайрхан 12, Батцэнгэл 9, Өлзийт 52, Өгийнуур 59, Хашаат 25, Хотонт 33, Цэнхэр 41, Төвшрүүлэх 24, Булган 17, Цахир 17, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 117, Сувд тусгай эмнэлэг 58, Зүүхэн эмнэлэг 30. Биеийн байдал: Хөнгөн 613, хүндэвтэр 121, хүнд 16, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 350:

Ар Мөнгөнчагнуур - 170, Ар Мөнхжин - 90, Ар Манал - 90

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 82

6-15 нас: 141

16-39 нас: 424

40-59 нас: 355

60-аас дээш: 101Б

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3260 /Урд өдрийнхөөс 94-өөр өссөн/А

Аймгийн хэмжээнд 09.12-ны 00:00 цагийн байдлаар I тунд 60115, II тунд 55667, III тунд 3302 хүнийг дархлаажуулсан байна.

Батлагдсан 5592 тохиолдлоос вакцин хийлгэсэн 3384 хүн халдвар авсан. Үүнээс:

1 тунтай – 231 - 4.1 хувь

2 тунтай – 3151 - 56,3 хувь

З тунтай - 2 - 0,03 хувь

-ЗӨСТ халдварын тохиолдол батлагдсан 26 объектын 1129 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.


Холбоотой мэдээ