Шинэ Зеландад орон сууцны дундаж үнэ 25.5 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-14 12:11:55

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Шинэ Зеланд улсад орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 677400 шинэ зеланд доллар байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар 25.5 хувиар өсөж, 850000 шинэ зеланд доллар болсон гэж тус улсын Үл хөдлөх хөрөнгийн газраас /REINZ/ өнөөдөр мэдээлжээ.


Тодруулбал, коронавирусний хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Шинэ Зеландад орон сууцны хомсдол үүссэн бөгөөд дөрвөн бүс нутагт дундаж үнэд хүрсэн бол 25 дүүрэгт орон сууцны үнэ дундаж дээд үзүүлэлтэд хүрчээ.


"Орон сууцны үнэ орон даяар өсөж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүс нутаг бүрт үнийн өсөлт ажиглагдаж байна. Хамгийн сүүлд тогтоосон хөл хорионы дэглэм нь орон сууцны зах зээлийн эрэлтийг бууруулахад нөлөөлөөгүй” хэмээн Шинэ Зеландын Үл хөдлөх хөрөнгийн газрын гүйцэтгэх захирал Жен Бэйрд мэдэгдэлдээ дурджээ.


Тус улсад өнгөрсөн оны наймдугаар сард худалдаалах боломжтой үл хөдлөх хөрөнгийн тоо 17974 байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 31.9 хувиар буурч, 12249 болжээ.

Холбоотой мэдээ