ОХУ-д тэтгэлгээр суралцах оюутанд дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-15 17:34:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Хүмүүнлэг” сургуулийн 2020 оны төгсөгч Ц.Цэцэгдэлгэрийн хүсэлтийг хүлээн авч, ОХУ-ын их сургуульд суралцахаар явах замын зардлыг шийдвэрлэж өглөө.  Түүний зардал 2,6 сая төгрөг болох юм.

Ц.Цэцэгдэлгэр нь 2019-2020 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байхдаа Өмнөговь аймагт болсон Орос хэлний бүсийн олимпиадад тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их, дээд сургуульд 5 жил тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнуулжээ.

Тэрээр өнгөрсөн жил хэлний бэлтгэлд суралцсан бөгөөд энэ жил Москва хотын Оросын ард түмний найрамдлын их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр суралцах юм.

Уулзалтын үеэр Ц.Цэцэгдэлгэр аймгийн Засаг даргад талархлаа илэрхийлж, сургуулиа төгсөөд аймаг орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ