Зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-04 11:48:32

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан хийж буй зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил 50 хувьтай үргэлжилж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийжээ.  Одоогоор Хүй долоо худгийн 570 га талбайн хогийг цэвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах ажил үргэлжилж байна. Түүнчлэн Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөс тавьсан бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ