Кубын волейболчид хүчингийн хэргээр баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-04 12:00:44

ХЕЛЬСИНКИ. /Xinhua/. Кубын үндэсний волейболын шигшээ багийн найман тамирчин Финландын өмнөд нутгийн Тампер хотод хүчингийн хэргээр баривчлагджээ.

Кубын шигшээ баг Дэлхийн волейболын лигийн зохион байгуулсан тэмцээнд оролцож байсан байна. Уг хэрэгтэй холбоотой нэг хохирогч байгаа гэж ахлах мөрдөн байцаагч Жони Лансипуро мэдэгдэв.

Тамирчдыг тоглолтын талбай дээр байхад нь баривчилжээ. Эхний гурван сэжигтнийг бямба гарагт Куба болон Финландын тоглолтын өмнө баривчилсан бол ням гарагийн өглөө өөр нэгэн сэжигтнийг, мөн өдөр болсон Кубын багийн тоглолтын дараа дахин гурван сэжигтнийг баривчилжээ.

Кубын шигшээ багийнхан даваа гарагийн өглөө нутаг буцах байсан бөгөөд саатуулагдсан тамирчдыг хорих эсвэл суллан явуулах эсэхийг шүүх шийднэ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ