Төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 15-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-16 17:15:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 22-ноос нэг сарын хугацаатай үргэлжилнэ.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, олон нийтийн хяналттайгаар 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулна гэж Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.  

Мөн тус  шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсон нь иргэдэд чирэгдэлгүйгээс гадна шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, мэдээлэл авах Е-ТAZ апплейкшн, Төрийн албаны зөвлөлийн вэб сайтад Хамтдаа бэлтгэе цэсийг ажиллуулж байгаа гэлээ. 

Түүнчлэн шалгалтын комиссын гишүүдийг Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад хамруулж чадавхжуулж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ