Хогийн үнийг нэмэх санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-17 15:36:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Хот тохижуулах газраас хогийн үнийг нэмэх саналыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ИТХ-аар эцэслэн шийдвэрлэхээр боллоо. 

Хог тээвэрлэлтийн үнийг  2011 онд  ИТХ-ын тогтоолоор шинэчилж байсан ч сүүлийн жилүүдэд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор айл, өрх, аж ахуйн нэгжээс сар бүр хогийн төлбөрт төлөх хураамжийг 3500 төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан юм. Тухайлбал, айл өрх сард хогийн хураамжид 1000 төгрөг, малтай иргэд 1500 төгрөг төлдөг байсан бөгөөд 2011 оноос хойш АИ шатахуун 72.4, дизель түлш 85.2, айл өрхийн тоо 16.5, хүн амын тоо 17.4 хувиар өссөн тул орон сууцны айл өрхөөс сар бүр 5000, гэр хорооллын өрхөөс 3500, малтай иргэдээс 5000 төгрөг авах санал гаргаад байна. 

 

Холбоотой мэдээ